Электрон шуудангаар баримт бичиг явуулах, хүлээн авах
Электрон шуудангаар баримт бичиг явуулах, хүлээн авах
1. Цахим мэдээ, захидлыг боловсруулахдаа дараах журмыг мөрдөнө. -электрон
шуудангийн хаягийг байнга шалгах, -он, сар, өдрийг нягтлах, -том үсгээр бичихгүй
байх, -ѐсорхуу үг хэллэг хэрэглэхгүй байх, -утга санаа товч тодорхой, нуршуу биш
байх, -захидал, мэдээний хуулбар компьютерийн санамжинд хадгалагдсан байх.
2. Цахим баримтыг дараах журмаар хүлээн авч, дамжуулна. Үүнд: -Тусгай зөөгч
дээрх баримтыг өөр байгууллагад явуулахдаа албан тоот хавсаргана. -Цахим
баримтыг хүлээн авч, бүртгэх, танилцуулах журам цаасан баримтынхтай ижил
байна. Цахим шуудангаар хүлээн авсан баримтыг принтерээр хэвлэн, бичиг хэрэгт
хүлээн авсан тухайг нотлон бүртгэлийн тэмдэг дарна. Мөн цаасан дээрх хувь нь
цахим эх баримттай адил хүчинтэй болохыг бичиг хэргийн ажилтан баталж, гарын
үсэг, он, сар, өдөр тавина. Цахим хувийг үүний дараа устгаж болно. -Цахим
баримтыг электрон шуудангаар илгээхдээ түүний нэр, огноо, формат, ашигласан
программын талаарх өгөгдлүүдийг багтаасан цахим хавсралт үйлдэнэ.
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих